
Үүнд, шилдэг номын санчаар нийтийн номын сангийн Г.Энхцэцэг, Тайшир сумын Д.Байгаль, шилдэг удирдагчаар ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгын дарга Ц.Энхболд, шилдэг уран бүтээлчээр бүжигчин Б.Мөнхсүлд, шилдэг соёлын төвийн эрхлэгчээр Баян-Уул сумын Н.Ганцэцэг, шилдэг хөгжмийн багшаар Цогт сумын Б.Отгонжаргал, шилдэг музейн ажилтнаар Н.Мөнхцэцэг, орон нутгийн судлах төвийн шилдэг ажилтнаар Жаргалан сумын П.Нэргүй нар шалгарчээ. Мөн энэ үеэр гар бөмбөг, шатар, гар барилдааны тэмцээн зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн хүмүүст медаль, мөнгөн шагнал гардуулсан байна.
А.Зул