Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын V зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөний нээлтэд яг одоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлж байна. Энэхүү зөвлөгөөний үеэр Сангийн сайд С.Баярцогт “Монгол Улсын санхүү, эдийн засгийн хөгжил, сорилт, шинэчлэл” сэдвээр илтгэл тавих бол “Макро эдийн засгийн тогтвортой байдал, тулгарч буй эрсдлүүд”, “Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцоо, цаашдын хөгжлийн чиг хандлага”, “Сайн засаглал-Нягтлан бодох бүртгэл, хяналт“, “Төсөв, төрийн сангийн шинэчлэл” зэрэг сэдвийн дор салбар хуралдааныг мөн зохион байгуулах юм.
Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ.
Г.Дарь