Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн нөхөрлөл гэдэг үнэ цэнэтэй, бахархам зүйл байдаг. Арлын Японыг ааг, бяраараа сөгдүүлсэн Их аварга Д.Дагвадорж, Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар, “Женко” Х.Баттулгын ууган хүү Б.Жавхлан гурав хар багын амь нэгтэй андууд. Багадаа дош дошиндоо атамандаж, дургүй нь хүрвэл эрийн ёсоор нударга зангидчихдаг гурван найз магадгүй энэ чанараараа ижилсдэг байж болох юм. Ямартай ч дэлхийн хэмжээний од болсон хойноо ч Их аварга унаган багын хоёр андтайгаа хувиршгүй сэтгэлээр нөхөрлөлөө үргэлжлүүлж, нутагтаа ирэх тоолондоо цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан. Наадмын үеэр ч Хүй долоо худаг дахь Их аваргын уяанаас хоёр анд нь холдсонгүй.

Их аваргын хар багын амин найзууд нь хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар, “Женко” Баттулгын хүү Б.Жавхлан, сумод хүч үзэж ахуйдаа нутагтаа ирэх тоолондоо амин хайртай андуудтайгаа зугаатай цагийг өнгөрүүлдэг байсан тэрээр нөхөрлөлд үнэнч нэгэн. Багадаа хороолол хорооллынхоо атаманууд байсан гурван эр өдгөө ч амь нэгтэй андууд.

Зохиогчийн эрх: “Гранд” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж