Стросс-Каны хэргийг эрс үгүйсгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Стросс-Каны хэргийг эрс үгүйсгэлээ

Олон улсын Валютын сангийн тэргүүн асан Доминик Стросс-Кан сэтгүүлч эмэгтэй Тристан Баноныг эргүүлэх санаатай байснаа хүлээн зөвшөөрөөд харин түүнийг хүчиндэх гэснээ эрс үгүйсгэсэн гэж эх сурвалжийн хэлснээс иш татан “Agence France-Presse” мэдээлэв. Стросс-Кан есдүгээр сарын 15-нд цагдаагийн газар мэдүүлэг өгөхдөө ингэж мэдэгджээ.

L’Express порталын мэдээнд Стросс-Кан мэдүүлэг өгч байхдаа сэтгүүлч эмэгтэйг үнсэхээр оролдоход бүсгүй эсэргүүцсэний дараа оролдлогоо зогсоосон гэж хэлснийг өгүүлжээ.

Сэтгүүлч Банон Стросс-Канаас номондоо зориулан ярилцлага авч байсан 2003 онд тэрээр түүнийг хүчиндэхээр оролдсон гэж байгаа юм. Стросс-Каныг хүчингийн хэрэгт сэжиглэн Нью-Йоркт баривчлагдсаны дараа сэтгүүлч эмэгтэй гомдлоо гаргажээ. Стросс-Канын Америкийн хэрэг нь гомдол гаргагч худал мэдүүлэг өгсөн хэмээгдэн хаагдсан юм.

Баноны гомдол бол тэр сэтгүүлчийн уран сэтгэмж хэмээн Стросс-Кан мэдэгдээд түүнийг гүтгэсэн хэмээн эсрэг гомдол гаргаад байна. Энэхүү хэрэг явдлуудаас болж Стросс-Кан ОУВС-гийн тэргүүний албан тушаалаас огцорсан. Тэрээр баривчлагдсаныхаа дараахан албан тушаалаасаа огцорсон юм. Түүний оронд ОУВС-гийн тэргүүнээр Францын Сангийн сайд байсан Кристин Лагард томилогдсон билээ.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж