Сэтгүүлч Банон Стросс-Канаас номондоо зориулан ярилцлага авч байсан 2003 онд тэрээр түүнийг хүчиндэхээр оролдсон гэж байгаа юм. Стросс-Каныг хүчингийн хэрэгт сэжиглэн Нью-Йоркт баривчлагдсаны дараа сэтгүүлч эмэгтэй гомдлоо гаргажээ. Стросс-Канын Америкийн хэрэг нь гомдол гаргагч худал мэдүүлэг өгсөн хэмээгдэн хаагдсан юм.
Баноны гомдол бол тэр сэтгүүлчийн уран сэтгэмж хэмээн Стросс-Кан мэдэгдээд түүнийг гүтгэсэн хэмээн эсрэг гомдол гаргаад байна. Энэхүү хэрэг явдлуудаас болж Стросс-Кан ОУВС-гийн тэргүүний албан тушаалаас огцорсан. Тэрээр баривчлагдсаныхаа дараахан албан тушаалаасаа огцорсон юм. Түүний оронд ОУВС-гийн тэргүүнээр Францын Сангийн сайд байсан Кристин Лагард томилогдсон билээ.
"Ардын эрх" сонин