“Бурхны хот” өөрийн банк, мөнгөн тэмдэгттэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

“Бурхны хот” өөрийн банк, мөнгөн тэмдэгттэй боллоо

Фавела хэмээх нэртэй ядуусын район Бразилийн найруулагч Ернандо Мейрелисийн “Бурхны хот” нэртэй киноны буянаар дэлхийд танил болсон юм. Гэхдээ өнөөгийн үйл явдал нь кинонд харуулсан 60-80-аад оны хүчирхийллээс огт өөр болоод байна. Сүүлийн хэдэн жилийн дотор Риогийн засаг баригчид зохион байгуулалттай гэмт хэргийг шахах ээлж дараатай бодлого явуулан эдгээр хороололд цагдаагийн эргүүлийг явуулж байгаа. Хотын эдийн засгийн хөгжлийн нарийн бичгийн дарга нарын яриагаар өөрийн мөнгөн тэмдэгттэй банк байгуулж байгаа арга хэмжээ нь нийгмийн хурцатмал байдлыг бууруулах, мөн жижиг бизнес хөгжүүлэхэд тус болох ёстой гэнэ. Энэ арга хэмжээг туршсаны дараа уг практикийг бусад ядуу районуудад дэлгэрүүлэх гэнэ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж