Пакистанд “Аль-Каида” ба “Талибан”-ы холбоочинг устгажээ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Пакистанд “Аль-Каида” ба “Талибан”-ы холбоочинг устгажээ

Пакистан дахь ТТГ-ын нисгэгчгүй онгоцноос хийсэн довтолгооны явцад “Аль-Каида”-гийн гшүүн Абу Хафс аль-Шаририйг (Abu Hafs al-Shariri) устгасан гэж “The New York Times” сонинд бичжээ. Тэр хүн “Аль-Каида” ба орон нутгийн “Талибан”-ы хооронд холбоо барьдаг байжээ.

Америкийн төлөөлөгчийн хэлснээр  Атийи Абд аль-Рахмана, Аль-Рахман нарыг устгасны дараа аль-Шарири албан тушаал нь дээшлэх ёстой байсан гэнэ. Аль-Шарири нь Пакистанд сүүлийн хэдэн сард устгагдсан “Аль-Каида”-гийн томоохон гурван тушаалтнуудын нэг болов. Өнгөрсөн зургадугаар сарын эхээр “Харкатуль Жихад Ислами” бүлгийн тэргүүн Ильяс Кашмирийг устгасан юм.

Энэ хоёрын адил нисгэгчгүй онгоцны пуужингаар “Аль-Каида”-гийн хоёр дахь хүн болоод байсан аль-Рахманыг хөнөөжээ. Нисгэгчгүй онгоцны довтолгооноор Пакистаны нутагт 2050 хүнийг устгасан байна. Гэхдээ энэ тоо саяхан шинэчлэгдэж 2292 хүн болсны 400 орчим нь энгийн хүмүүс бусад нь исламын дайчид байжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж