Америкийн төлөөлөгчийн хэлснээр Атийи Абд аль-Рахмана, Аль-Рахман нарыг устгасны дараа аль-Шарири албан тушаал нь дээшлэх ёстой байсан гэнэ. Аль-Шарири нь Пакистанд сүүлийн хэдэн сард устгагдсан “Аль-Каида”-гийн томоохон гурван тушаалтнуудын нэг болов. Өнгөрсөн зургадугаар сарын эхээр “Харкатуль Жихад Ислами” бүлгийн тэргүүн Ильяс Кашмирийг устгасан юм.
Энэ хоёрын адил нисгэгчгүй онгоцны пуужингаар “Аль-Каида”-гийн хоёр дахь хүн болоод байсан аль-Рахманыг хөнөөжээ. Нисгэгчгүй онгоцны довтолгооноор Пакистаны нутагт 2050 хүнийг устгасан байна. Гэхдээ энэ тоо саяхан шинэчлэгдэж 2292 хүн болсны 400 орчим нь энгийн хүмүүс бусад нь исламын дайчид байжээ.
"Ардын эрх" сонин