Сөүлд Хойд Солонгосын дүрвэгчийг барив

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Сөүлд Хойд Солонгосын дүрвэгчийг барив

Сөүлийн хууль хяналтын байгууллагынхан Хойд Солонгосын дүрвэгчийг барьжээ. Түүнээс хортой зүү илэрсэн байна. Тэрээр өөр нэг дүрвэгч Пак Сан Хакийн (Park Sang-hak) амь насанд халдах гэж байсан бололтой.

Туршуулыг метроны нэгэн буудалд барьсан гэнэ. Тэрээр тэнд Пактай уулзахаар тохиролцсон байв. Хэвлэлд Ан (Ahn) гэдэг нэрээр бичигдэж байгаа тэр туршуулаас хорт зүүнүүдийг хураан авчээ. Тэрээр Пактай холбоо бариад дэглэмтэй тэмцэхэд нь хүчин зүтгэж туслахаар амласан байна. Гэвч нууц албаныхан Пакт сануулага өгсөн байв.

Пак Сан Хакийн яриагаар тэр хүн өмнө нь Хойд Солонгосын тусгай албанд ажиллаж байжээ. Хэрэв Ан хэргээ хүлээвэл түүнд цаазлах ял онооно. Гэхдээ одоогоор Хойд Солонгосын туршуулыг барилаа гэсэн албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж