Намын бүртгэлийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Намын бүртгэлийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

Иргэний зориг-Ногоон намын Улс­төрийн зөвлөл өнгөрөгч баасан гаригт хуралдаж өнгөрсөн гуравдугаар сард тус тусын Их хурлын шийдвэрээр нэгдэх шийдвэр гаргаж байгуулагдсан ИЗ-НН-ын бүртгэлийг асуудлыг хэлэлцсэн байна. Уг нь өмнө төлөвлөс­нөөр намын Улс төрийн Зөвлөлийн хурал болох хугацаа болоогүй байсан ч ийнхүү хуралдуулах шийдвэрийг намын удирдлага гаргасан аж.  Намын бүртгэлийн асуудал шийдэгдэхгүй удаж байгаагаас тодорхой хүндрэлүүд гарч байгаа тул энэ асуудлаар Улстөрийн зөвлөлдөө тодорхой мэдээлэл хийж, шийдвэрлэх арга замын талаар ярилц­сан нь энэ гэнэ.

Ийнхүү Улс төрийн зөвлөлийнхөн намын бүртгэлийн асуудлыг хэлэлц­сэний эцэст  шүүхийн хараат бус бай­далд итгэх боломжгүй байдал үүс­чээ гэж дүгнэсэн байна. Иймд намын бүртгэлийн асуудлаар хотын дүүр­гүү­дэд, орон нутагт гишүүдийн өргөн хэ­лэл­­цүүлэг хийх шийдвэр гаргасан байна.

Улсын Дээд шүүх ИЗ-НН-ыг бүртгэхгүй байгаа учир шалтгаан юунд байгаа талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү “Бид намын бүртгэлийн асуудлаар Улсын Дээд шүүхэд удаа дараа хандаж, хэдий­гээр хуульд заагдаагүй боловч нэмж шаардсаар байгаа бичиг барим­туу­дыг хүргүүлсээр байгаа ч асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. ИЗН-ын хувьд өмнө өөр намуудтай нэгдэж байсан багагүй туршлагатай. Хамгийн сүүлд гэхэд 2008 онд Үндэсний эв нэгдлийн нам ИЗН-д нэгдэж байсан. Өмнөх бүх тохиолдолд хуульд заагдсан бичиг баримтуудыг бүрдүүлээд хан­да­хад Дээд шүүх дээр ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Гэтэл энэ удаад үүнтэй яг ижил процесс дээр Дээд шүүх огт өөр тайлбар хэлж бүртгэхээс татгалзаад байна. Миний бодлоор ИЗ-НН-ын бүртгэлийн асуудал одоо хууль эрх зүйн гэхээсээ илүүтэй улс­төрийн асуудал болчихоод байна. Бүтэн зургаан сар буюу хагас жилийн хуга­­цаанд саатуулж байгааг өөрөөр тайл­бар­лах боломжгүй болчихоод байна” хэмээн тайлбарлалаа.

Б.ЭНХМАА

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж