”Аватар”-ын жишгээр тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

”Аватар”-ын жишгээр тэмцэнэ

Бразилийн уугуул иргэд хэрэв Амазон мөрөн дээр усан цахилгаан станц барих ажил эхэлбэл ”цагаан арьстнуудын эсрэг дайнд” мордоно гэлээ. Энэ тухай  The Guardian сонинд бичжээ.
Усан цахилгаан станц барих тендерт Бразилийн компаниудын консерциум ялсан байна. Байгууламжийн өртөг нь 10 тэрбум ам.доллар болох юм байна. Белу-Монтийн УЦС дэлхийн хамгийн хүчирхэг станцуудын нэг болно.
Усан цахилгаан станц барихын эсрэг Амазонийн ойн уугуул оршин суугчид  ба экологочид, “Аватар” киног бүтээг Жеймс Кэмерон нар зогсчээ. Уугуул иргэд нь хэрэв байгууламжийг бариад эхэлбэл уг киноны баатрууд шиг босч нум сам, жадаа барин тэмцэнэ гэжээ.
“Индианчууд ба цагаан арьстнуудын хоорондын дайн шинэ хүчээр ундарна. Бид цагаан арьстнуудыг устгах болно. Учир нь тэд дэндүү ихийг хүсч манай газар шороо, гол мөрөнг авч байна” хэмээн Кайапо омгийн индианчуудын удирдагч   Раони Метуктире (Raoni Metuktire) мэдэгдсэн байна. Тэр хүн рок хөгжимчин Стингтай дэлхийгээр аялаж байснаараа алдартай болжээ.
Кэмерон кино  прокатын түүхэнд хамгийн орлоготой киног бүтээхдээ Амазонийн ширэнгэн ойн байдалаас  сэтгэлийн дэмээ авсан гэж ярьдаг. “Аватар” киногоор Пандора гаригийнхан дэлхийнхний эсрэг дайнаа байгалийн баялгийг нь ашиглахаар уугуул иргэдийг шахан түрсний төлөө эхэлдэг юм. Цус урсгасан тулааны эцэст уугуулууд ялан булаан эзлэгчдийг хөөдөг билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж