Ж.Чулуунбат Билял Маховтай оноолт таарчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.18-нд нийтлэгдсэн

Ж.Чулуунбат Билял Маховтай оноолт таарчээ

Өнөөдөр Туркийн Станбул хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр. Энэ өдөр манай тамирчдаас ОУХМ Б.Батзориг /66 кг/, П.Өнөрбат /74 кг/, Ж.Чулуунбат /120 кг/ нар Станбулын дэвжээнд өрсөлдөнө.

ОУХМ Б.Батзоригийн хувьд эхний тойрогт хийлсэн бол хоёрдугаар тойрогт Японы бөх Ёнемицутэй барилдах оноолт таарчээ. Энэ жинд нийт 46 бөх барилдах аж. Харин ОУХМ П.Өнөрбат эхний барилдаандаа Дэлхийн хошой аварга, ОХУ-ын тамирчин Денис Царгуштай хүч үзэх бол хамгийн хүнд жинд өрсөлдөж буй ОУХМ Ж.Чулуунбат эхний тойрогтоо ОХУ-ын бөх, дэлхийн гурван удаагийн аварга Билял Маховтай оноолт таарсан байна.

Т.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж