Уго Чавес Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.09.18-нд нийтлэгдсэн

Уго Чавес Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Кубад эмчилгээ хийлгэхээр дөрөвдэх удаагаа иржээ.  Уго Чавес өнгөрсөн зургадугаар сард хорт хавдрын хагалгаанд орсноос хойш химийн эмчилгээ хийлгэж бөгөөд Кубад мэс засалд орсон Венесуэлийн Ерөнхийлөгч эх орондоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байсан юм. Тэрбээр Венесуэлийн төв телевизээр мэдэгдэл хийхдээ “Би дөрөвдэх удаагаа химийн эмчилгээг хийлгэнэ. Үүний дараа энэ өвчнөөс бүрэн ангижрах биз ээ” гэжээ. Уго Чавес Куба руу эмчилгээнд явахаасаа өмнө Боливийн Ерөнхийлөгч Эво Моралестай уулзсан гэнэ. Хэдийгээр Уго Чавесын эрүүл мэндийн байдал түүнийг улс төрөөс хөндийрүүлж  байгаа авч тэрбээр ирэх жил Венесуэлийн Ерөнхийлөгчийн дахин сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж