Английн Дээд шүүхийн ерөнхийлөгч Монголд иржээ

Хуучирсан мэдээ: 2011.09.18-нд нийтлэгдсэн

Английн Дээд шүүхийн ерөнхийлөгч Монголд иржээ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхийлөгч Лорд Филипс монголд иржээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга  Б.Хурцыг одоогоос жилийн өмнө 2010 оны есдүгээр сарын 17-ны өдөр Английн хууль сахиулах албаныхан “Хитроу” нисэх онгоцны буудлаас баривчилж байсан бол ийнхүү Английн Дээд шүүхийн ерөнхийлөгч яг энэ өдөртэй давхцан /IX.17/ Монгол Улсад ирсэн нь олны сонирхлыг татаж байна.  

Эх сурвалжийн мэдээлснээр ноён Лорд Филипс Монгол Улсын Дээд шүүхийн урилгаар бус Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дэргэдэх  Өмгөөлөгчдийн удирдах зөвлөлийн урилгаар хүрэлцэн иржээ. Тэрбээр өнөөдөр 16.00 цагаас “Монгол шилтгээн” цогцолборт манай шүүгч, прокуроруудтай уулзаж, лекц унших юм байна. Монгол Улсын Дээд шүүхээс өмнө нь Герман болон Английн дээд шүүхийн ерөнхийлөгч нарыг албан ёсоор урьж байсан ч Английн шүүхийн ерөнхийлөгч тухайн үед ирээгүй аж. Харин түүний энэ удаагийн Монголд саатаж байгаа шалтгаан нь шүүгч, өмгөөлөгчдөд номын дуу сонсгох зорилготой байгаа гэлцэж байна.

С.Отгон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж