
Эх сурвалжийн мэдээлснээр ноён Лорд Филипс Монгол Улсын Дээд шүүхийн урилгаар бус Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дэргэдэх Өмгөөлөгчдийн удирдах зөвлөлийн урилгаар хүрэлцэн иржээ. Тэрбээр өнөөдөр 16.00 цагаас “Монгол шилтгээн” цогцолборт манай шүүгч, прокуроруудтай уулзаж, лекц унших юм байна. Монгол Улсын Дээд шүүхээс өмнө нь Герман болон Английн дээд шүүхийн ерөнхийлөгч нарыг албан ёсоор урьж байсан ч Английн шүүхийн ерөнхийлөгч тухайн үед ирээгүй аж. Харин түүний энэ удаагийн Монголд саатаж байгаа шалтгаан нь шүүгч, өмгөөлөгчдөд номын дуу сонсгох зорилготой байгаа гэлцэж байна.
С.Отгон.