Мистер Бен амиа алдах дөхөв

Хуучирсан мэдээ: 2011.09.18-нд нийтлэгдсэн

Мистер Бен амиа алдах дөхөв

Мистер Бен буюу Британийн инээдмийн алдарт жүжигчин Роувен Аткинсон уралдааны авто машинд дуртайгаасаа болж амиа алдах дөхжээ. Долоо хоногийн өмнө нэрт жүжигчин Кембрижширийн зам дээр хурд хэтрүүлэн давхиж яваад замын хажуу руу өнхөрч, анхааруулах тэмдэг мөргөн зогсчээ. “Мистер Бен”-ий энэ ослын тухай мэдээ сонин хэвлэлийн эхний нүүрэнд хэвлэгдсэн байна.  Харин азтай эрийн нэг гар нь бага зэрэг гэмтсэнийг эс тооцвол аминаас холуур өнгөрсөн гэнэ. Тэрбээр бороотой өдөр нойтон зам дээр McLaren F1 маркийн уралдааны машинаар цагт 230 милийн хурдтай явж байсан ба хэргийн газар ирсэн гэрэл зурагчид байдлыг хараад жүжигчний азтайг гайхсан ажээ. McLaren F1 маркийн авто машин маш ховор бөгөөд ойролцоогоор 650,000 фунт стирлингийн үнэтэй бол 1970-аад оны энэ загварын бүрэн засварт хоёр сая фунт стирлинг шаардлагай гэнэ.

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж