Санхүү, эдийн засагчдын зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2011.09.18-нд нийтлэгдсэн

Санхүү, эдийн засагчдын зөвлөгөөн болно

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын V зөвлөгөөн маргааш Төрийн
ордонд эхлэх юм байна. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөгөөний нээлт маргааш
09.20 цагаас болох ба Ерөнхий сайд С.Батболд оролцож, үг хэлэх ажээ.
Түүнчлэн Сангийн сайд С.Баярцогт звөлгөөний эхний өдөр буюу маргааш
“Монгол Улсын санхүү, эдийн засгийн хөгжил, сорилт, шинэчлэл” сэдвээр
илтгэл тавих юм байна. Зөвлөгөөний хүрээнд “Макро эдийн засгийн
тогтвортой байдал, тулгарч буй эрсдлүүд”, “Монгол Улсын банк, санхүүгийн
тогтолцоо, цаашдын хөгжлийн чиг хандлага”, “Сайн засаглал-Нягтлан бодох
бүртгэл, хяналт“, “Төсөв, төрийн сангийн шинэчлэл” зэрэг сэдэвт салбар
хуралдаанууд болох бөгөөд нийт оролцогчид ирэх мягмар гаригт Сангийн яамны нэрэмжит “Эрдэнэсийн арал” цэцэрлэгт хүрээлэн, хүндэтгэлийн баганын нээлтийн ажиллагаанд оролцох юм байна.


Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж