Обама баячуудын татварыг нэмэх санал гаргав

Хуучирсан мэдээ: 2011.09.18-нд нийтлэгдсэн

Обама баячуудын татварыг нэмэх санал гаргав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өндөр орлоготой иргэдийн татварыг нэмэгдүүлснээр татвар төлөгчдийн хоорондох ялгааг арилгана гэж үзэж байна.  Барак Обама даваа гаригт төсвийн алдагдлыг бууруулах урт хугацааны төлөвлөгөө танилцуулахдаа энэ талаар мэдэгдэх  болно гэж Цагаан ордны төлөөлөгч мэдээлжээ. Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй уг саналын тэрбумтан Уоррен Буфеттын нэрээр нэрлэх нь гарцаагүй гэж сэтгүүлчид бичиж байна.  Учир нь тэрбумтнууд дундаж орлоготой иргэдтэй харьцуулахад маш бага татвар төлдөг гэж тэрбээр нэгэнтээ хэлж байсан удаатай. Татварын тухай шинэ хууль батлагдвал жилд нэг сая ам.доллараас дээш орлоготой Америкчууд өндөр татвар төлөх болж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама татварын тухай шинэ хуулийн төслийг Конгресст оруулахаар бэлтгэж байгаа бөгөөд Бүгд найрамдахчууд татвар нэмэх ямар ч хуулийг дэмжихгүй гэж мэдэгдсэн байна. АНУ-д эдийн засаг аажмаар өсч буй боловч ажилгүйдлийн төвшин өндөр хэвээр байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж