Германчууд дэлхийн аварга?

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Германчууд дэлхийн аварга?

Дортмундын их сургуулийн физикч профессор өөрийн томъёог гарган 2010 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга хэн болох вэ гэдгийг хэлсэн байна. Профессор Метин Толаны тооцоогоор энэ жилийн дэлхийн аварга нь Германы баг болох гэнэ.
Томъёоллын үндэс нь Германы үндэсний шигшээ багийн өмнөх амжилтуудын үр дүн болжээ. Физикчийн тоолсноор немцийн шигшээгийн үзүүлж байгаа дундаж амжилт нь гурав ба дөрөвдүгээр байрын хооронд (3,7) байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Германы шигшээ 1954, 1974, 1990 онуудад дэлхийн аварга болж байсан гэнэ. Ингээд л немцүүд 4-5  аваргын тэмцээний дараа л дэлхийн цомыг авч байжээ.
“Герман Дэлхийн цомыг 1990 онд хамгийн сүүлд авч байсан ба ирж буй аваргын тэмцээн тэр цагаас хойш тав дахь нь болж байгаа учраас биднийг энэ жилд дийлнэ гэдэг нь бүтэхгүй. Та одооноос оргилуун дарсаа хөргөөхөөр тавьсан ч болно” гэж немцийн физикч хэлжээ.
 Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн ирэх зургадугаар сарын 11-нд ӨАБНУ-д эхлэх юм. Германы шигшээ баг D хэсэгт Гана, Серб, Австралийн багуудтай хамт эхний ээлжинд тоглох юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж