Өвлийн байшингийн дээвэр шатав

Хуучирсан мэдээ: 2011.09.17-нд нийтлэгдсэн

Өвлийн байшингийн дээвэр шатав

Нийслэлийн Онцгой
байдлын Гал унтраах ангид өнөөдөр галын нэг, зөрчлийн нэг дуудлага тус бүр
иржээ. Тодруулбал, галын дуудлагыг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 966 тоот
хашаанаас өгсөн байна. Дээрх хашаанд 4х6 хэмжээтэй өвлийн байшингийн дээвэр
хэсэгт гал гарч, Гал унтраах 34 дүгээр ангийнхан ажиллаж аюулгүй болгожээ.
Яндан хэсгээс гал авалцаж, дээврийн хэсэгт оч хаясанаар гал гарсан байна.
Хүйтний улирал эхэлж буй энэ үед иргэд галын аюулгүй ажиллагааг хангахгүй бол,
энэ төрлийн дуудлага өвөл цагаар ихэсч, иргэд эд материалаар хохирдог болохыг
Гал унтраах ангиас анхааруулж байна. Мөн өнөөдөр Налайх дүүрэгт хашаа шатсан
байна. Гарсан галыг иргэд өөрсдөө унтраажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж