
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ наадмын тухай хуучлахдаа “Өнөөдөр бол түүхэн том үйл явдал тохиож байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд хуран цугласан энэ олон бөхчүүдээ хараад үнэхээр бахархах сэтгэл төрлөө. Монгол бөхийнхөө дэг жаяг ёс уламжлалыг бид хойч үедээ өвлөн уламжлуулах ёстой. Эрт дээр үеэс монголчууд бөхдөө хамгийн эрхэм дээд зан суртахууныг өвлүүлж ирсэн байдаг. Энэ ч утгаар нь “Дээлтэй монгол”, “Нутгийн хөх салхи” гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Хөтөлбөр ч амжилттай хэрэгжиж байна” гэж ярилаа.
Хүчит бөхийн барилдааныг “ТВ-9 телевиз”-ийн уран бүтээлчид орон даяар шууд дамжуулан үзэгчдэд хүргэж байна.
Г.Дарь