“Чхонан”-ны сүйрлийн шалтгаан тодров

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

“Чхонан”-ны сүйрлийн шалтгаан тодров

Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн корвет “Чхонан” онгоцны сүйрэлд Хойд Солонгосын шумбадаг завь буруутан болсон гэж Өмнөд Солонгосын Yonhap агентлаг дамжуулсан байна. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин дэх өндөр тушаалтан эх сурвалж энэ талаар  мэдээлсэн гэж Yonhap иш татжээ. “Хойд Солонгосын бүх шумбадаг онгоцнууд 200 кг-ын цэнэгтэй хүнд торпедаар тоноглогдсон байгаа. Манай тагнуулын албанаас явуулсан шалгалтаар довтолгоог хүнд торпедаар хийсэн нь тогтоогдсон” гэж тэр эх сурвалж мэдэгджээ. Өмнөд Солонгосын тагнуулын алба “Чхонан” хөлгийг живсний дараа шууд л Хойд Солонгост хамааралтайг хэлж байсан гэнэ. Сөүл ойрын үед далайн ёроолоос усан онгоцны урд хэсгийг гарган авч судлаад хөлөг онгоцны сүйрлийн үнэн шалтгааныг тогтоохоор найдаж байна.
Yonhap агентлагын мэдээ нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакад нэмэлт хүндрэл авчирч болох талтай гэж Reuters дамжуулжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг болсон хэрэг явдлын буруутанг  хэлэхгүй дарагдуулж байгаа гэж шүүмжилж байв. Пхеньян уг хөлөг онгоцныг живүүлсэн байсан ч Сөүл тэдний эсрэг дайнд орохгүй нь тодорхой. Өмнөд Солонгосын хөлөг онгоц гуравдугаар сарын 26-нд Шар тэнгист дэлбэрэлтийн улмаас хоёр хуваагдан живсэн юм. Хамгийн сүүлийн мэдээгээр энэ хэргийн үеэр 46 усан цэрэг амиа алдсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж