
Хачирхалтай нь “Apple” ч мөн ийм шалтгаанаар “Samsung”-ийг шүүхэд өгөөд байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ, Австрали, Азийн зах зээлд гаргасан ухаалаг гар утас, таблетийн загвар “Samsung”- ийнхтай төстэй байсан нь маргалдах шалтгаан болж буй аж. Энэхүү зарга Германд “Apple”-ийн талд шийдвэрлэгдэж, “Samsung” экспортын хориг хүртсэн бол Голланд “Apple”-ийн бүтээгдэхүүнд мөн хориг тогтоогоод байна.