Гиннест бүртгүүлэх барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.17-нд нийтлэгдсэн

Гиннест бүртгүүлэх барилдаан эхэллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй "Монгол үндэсний бөхийг Геннисийн номонд бүртгүүлэх" барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Барилдаанд анх 4096 бөх барилдуулахаар төлөвлөж байсан ч Монгол бөхийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх түүхэн үйл явдлыг хүндэтгэн цугласан бөхчүүдийн тоо 6000-аас илүү гарчээ. Тиймээс барилдааныг зохион байгуулагчид энэ удаа 4096-гаар тогтохгүйгээр бүртгүүлсэн 6000 бөхийг тэнцүүлэн барилдуулах шийдвэр гаргасан байна. Ингээд 13 даваатай  энэхүү түүхэн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Б.Мөнхбат нарын тэргүүтэй хүчит 6000 бөх зодоглож байна. Тодруулбал, аварга -4, улсын арслан -5, улсын гарьд – 5, улсын заан – 12, улсын харцага – 23, улсын начин – 107, аймаг цэргийн арслан – 218, аймаг цэргийн заан – 171, аймгийн харцага – 34, аймгийн начин – 391, сумын заан – 1461, сумын харцага – 21, сумын начин – 423 барилдаж байна. Үүнээс улсын цолтой – 156, аймаг цэргийн цолтой – 814, сумын цолтой – 1905 бөх буюу үндэсний бөхийн ямар нэгэн цолтой 2875 бөх зодоглож байгаа бол бусад нь оюутан, сурагч, цэрэг эрс, залуучуудаас бүрдсэн 3125 бөх Монгол бөхийг Геннисийн номонд бүртгүүлэх эл барилдаанд хүч үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж