Хамгийн стильтэй одод тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.09.17-нд нийтлэгдсэн

Хамгийн стильтэй одод тодорлоо

People сэтгүүл 2011 оны хамгийн стильтэй оддын жагсаалтыг нийтэлсэн бөгөөд жүжигчин Блейк Лайвли жагсаалтыг тэргүүлжээ. Дараа нь дуучин Женнифер Лопез, жүжигчин Мила Кунис болон Женнифер Анистон нар удааллаа.

Шинжээчид Блейк Лайвлийн стилийг хамгийн ихээр үнэлсэн бөгөөд тэрээр энэ оны хамгийн дур булаам бүсгүй болоод байна.

Женнифер Лопез энэ жил өөрийн имижийг хүчтэй өөрчилсөн ч харин өөрийн стилийг илэрхийлэх гоёл чимиглэлээ өөрчлөөгүй аж. People сэтгүүл түүнийг хамгийн сайхан эмэгтэйгээр тодорхойлжээ.

28 настай жүжигчин Мила Кунис Холливудын дээр үеийн оддын загвараар хувцасладаг гэсэн үнэлгээтэйгээр гуравдугаарт шалгарчээ.
Женнифер Анистон 2010 оны жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд тэрээр үргэлж гоёмсог даашинзаар гангардаг аж. Жүжигчин бүсгүй загвар нь хоцрогдохгүй зүүлт гоёл сонгодог юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж