МАХН-ынхан уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2011.09.17-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан уулзалт хийв

Монголын төр нийгмийн зүтгэлтэн, Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 95 жилийн ой тохиож байна. Түүхт ойн хүрээнд МАХН-ын Түүх уламжлалыг судлах нийгэмлэг төрийн бус байгууллагаас “МАХН-ын удирдагч Ю.Цэдэнбалын улстөрийн шинэчлэлт ба өөрчлөлт” сэдвийн дор уулзалт ярилцлага зохион байгуулж, эрдэмтэн судлаачид илтгэл тавилаа. Тодруулбал, “Ю.Цэдэнбалын улстөрийн үйл ажиллагаа ба түүхэн сургамж” “МАХН-ын удирдагч Ю.Цэдэнбал улстөрийн шинэлчлэлт ба өөрчлөлт”, “Нам, улстөрийн удирдагч Ю.Цэдэнбалын улстөрийн үйл ажиллагаа үнэлэгдэх үү” зэрэг нийт найман илтгэл тавигдсан юм. Энэхүү илтгэлтэй холбоотойгоор зөвлөмж гаргаж, цаашид “Ю.Цэдэнбал агсны судалгааг олон талаас нь шинжлэх ухааны үндэстэй хийж, ард түмэндээ түүхийн бодит үнэнийг хүргэх ёстой” гэж үзлээ.

“Наран туул” зочид буудлын хурлын танхимд болсон энэхүү уулзалт ярилцлагад МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог болон тус намын гүйцэтгэх хорооны гишүүд, залуу судлаачид нийлсэн 30 гаруй хүн оролцлоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж