Газпром Ливид нефтийн хувьцаа эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2011.09.17-нд нийтлэгдсэн

Газпром Ливид нефтийн хувьцаа эзэмшинэ

ОХУ-ын Газпром өөрийн
охин компанийн хувьцаа солилцооны хүрээнд Ливид
«Элефант» («Elephant») нефть олборлох төслийн хувьцаа эзэмших
болсон талаар Италийн нэгэн компани мэдэгдсэнийг рамблер.ру сайт мэдээллээ.

Сочи хотод болсон
хэлэлцээний дагуу Газпром компани
Eni консорциумын хувьцааны 33,3 хувийн хагасыг эзэмших аж. Eni консорциум Триполи хотоос 800 км зайтай
газарт нефть олборлодог юм. Харин
Eni консорциум энэ хувьцааны солилцоонд Ямалид байгалийн хий олборлодог Северэнергия компанийн хувьцааны 30 хувийг эзэмшинэ.

Оросын нефтийн
компаниуд
Муаммар Каддафийн
засгийн газар унахаас өмнө Ливийг сонирхож байсан юм. Түлш Эрчим Хүчний сайд
Сергей
Шматко есдүгээр сарын 3-нд Газпром
нефть болон Татнефть компаниуд Ливид буцаад ажиллаж эхлэх
болсон тухай мэдэгджээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж