Саппорогийн аюулгүйн тойргоос -Вагнер азийн уулзвар хүртэлх /Гурвалжингийн гүүр давах/ нэг км замын баруун урсгалын хөдөлгөөнийг хааж, зам засварын ажил хийхээр болжээ. Зам засварын ажлыг хийх болсонтой холбоотойгоор дээрх газрыг өнөөдрийн 23.00 цагаас эхлэн хааж, зүүн урсгалыг сөрөг хөдөлгөөнд оруулахаар болсныг Нийслэлийн авто замын газраас мэдээллээ. Зам засварын ажлыг арав шахам хоногийн хугацаанд хийж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд есдүгээр сарын 26-наас дээрх замыг нээх юм байна.
Г.Дарь