150 сая долларын хөрөнгө оруулалтаар босох энэ бизнес төвийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уригдан оролцлоо. Эрхүү хотын төв, бизнесийн хамгийн чухал цэгт байрлах энэ төв Монголыг чиглэсэн бизнесийн урсгалыг ч өөртөө татна гэж тооцоолж байна.
ЗХУ-ын үед Москвагийн Арбатын гудамжтай зүйрлэхүйц хөл хөдөлгөөн, худалдаа, бизнес цэцэглэж байсан энэ газар сүүлийн жилүүдэд эл хуль болоод байсныг сэргээж, олон улсын хөрөнгө оруулалттай томоохон төв болгохоор Эрхүү хотын захиргаа гадны улсад нээлттэй тендер, төслүүд зарлажээ. Ирэх Цагаан сар гэхэд ажил нь жигдрэх “Бизнес төв”-д монгол үндэсний зоогийн газар, бизнесийн бусад үйл ажиллагаа өрнөж, алсдаа Эрхүү-Монголын бизнесийг холбох гүүр болох юм байна.