Хуулийг зөвхөн иргэд сахидаг хөгийн юм хаана ч байхгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.17-нд нийтлэгдсэн

Хуулийг зөвхөн иргэд сахидаг хөгийн юм хаана ч байхгүй

Манай ямбий төр хуулиа сахья гэж байнга уриалдаг. Төрийн үй түмэн
гэмт хэргийг эсэргүүцвэл олон нийтийг үймүүллээ, хууль бусаар төрийн эрх
мэдэл авах гэлээ гэж монголчуудыг зэмлэдэг. Бүгдээрээ сонгуульд
шударгаар өрсөлдөж төрөө барья гэж эд нар донгосдог биз дээ. Хаана байна
тэр чинь…

Хэрэв төр нь хуулиараа явахгүй бол хуулийг зөвхөн иргэд сахидаг хөгийн юм хаана ч байхгүй.
Үүний тод жишээ нь монголын адгийн төр ИЗНН-ын бүртгэлийг санаатайгаар
гацааж буй явдал болно. Энэ хүмүүс яг хуулиараа явсан. Хууль ёсоор
эвлэлдэн нэгдсэн. Хэрэв Монголын Дээд Шүүх улс төрийн зэвсэг
болж Монголын иргэдийн эвлэлдэн нэгдэх, сонгуульд оролцох Үндсэн Хуулийн
эрхийг шууд хасч байвал манай иргэд одоо Дээд Шүүхийг шатааж, бослого
гаргах хүртэл эсэргүүцэх эрхтэй. Өөр яах юм…

Та нар арай дэндэж байна. Өөрсдөө төр барьж чадахгүй, бусдаар бүр ч бариулахгүй гэдэг чинь хаанахын ёс юм. Хэл ам болоод яахав гэж бодоод би хэлдэггүй л байсан болохоос биш, 1996 оноос хойш Монголд хууль ёсны төр ганц ч байгаагүй…

1996 онд Ардчилсан Холбоо Эвсэл гэж байлаа. Хуулиараа бол хамтарсан
байгууллага байгуулах ёстой байсан. Байгуулаагүй. Үүнийг Ц.Элбэгдорж,
М.Энхсайхан хоёр сайн мэднэ. Тэгэхэд Дээд Шүүх хаана байсан юм. Үр дүн
нь Монголын төрийг сөнөөсөн. 1996-2000 онд 4 Засгийн Газрыг унагаж,
Ерөнхий сайдад 7 хүний нэрийг 13 удаа дэвшүүлж, дөнгөж 4-ийг нь
томилсон, Засгийн Газрын гишүүн бөгөөд сайдаар давхардсан тоогоор 55
хүний нэр дэвшүүлж, 28-ыг нь томилсон. Ардчилсан Холбоо эвслийн 49
гишүүнтэй байсан бөгөөд 21 нь Ерөнхий сайд, сайдад нэр дэвшиж, 11 нь
хавсран томилогдож ажилласан. Та нарын ийм хөгийн “статистикийг” өнөөдөр
хүртэл үргэлжлүүлж болно шүү дээ…

Дараа нь 2000 оноос Н.Энхбаяр өөр намын болон нам бус олон хүнийг төрд
татан оруулснаар Засгийн Газрыг хууль бус “хамтарсан” шинжтэй болгож,
төрийг феодалжуулсан. Тухайн үед энэ талаар дурдахад намайг сүйд хийсэн
дээ…

Дараа нь 2004 оны сонгуульд МАХН ялагдсан. Тэгээд луйвардсан. Тэгээд
хууль бус Эв Нэгдлийн Засгийн Газар байгуулсан. Ерөнхий сайд нь
Ц.Элбэгдорж байсан биз дээ. АН-ынхан МАХН-ын бүлэгт элсэж байсан чинь
хууль ёсны юм уу. АН-ын зөвлөл гэж монголын ямар ч хуулинд байхгүй
байгууллага ажиллуулж байсан чинь хууль ёсны юм уу.

2008 онд бас л адил. Одоо ч гэсэн хууль бус Засгийн Газар ажиллаж
байгаа. Энэ бүх хууль бус явдал олон жилийн турш нүднийх нь өмнө болж
байхад Монголын Дээд Шүүх огт “байгаагүй”, тэр ч байтугай ганц ч үг гон
хийгээгүй чинь худлаа юу. Одоо юу вэ бүртгэхгүй ч гэх шиг. Хийх ёстой
ажлаа мэдэж ав, малууд аа.

ИЗНН-ынхан гэмт хэрэг хийгээд танай новшийн шүүхийн системээр
дамжиж яваад эцэст нь Та нар дээр очиж хавтаст хэргээ шийдүүлэх гэж
байгаа юм огт биш.

Дэлхийн аль ч улс оронд улс төрийн намыг бүртгэдэг хэдхэн газар
байдаг. Зарим нь Үндсэн Хуулийн Цэцэд, зарим нь Сонгуулийн Хороонд,
зарим нь Дээд Шүүхэд бүртгүүлдэг. Өөр ямар ч хувилбар байхгүй.

Манайд гай болоод хамгийн тэнэг балай байгууллага нь бүртгэдэг хууль
гаргачихсан юм байна. Хөөе балай тэнэгүүд ээ, наадуул чинь гэмт хэрэг
огт хийгээгүй. Та нар фашист, нацист, хэт даврагч нам биш л бол ямар ч
намыг үг дуугүй бүртгэх ёстой. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд Та нар зөвхөн бүртгэдэг, эвлэлдэн нэгдсэн иргэдэд үйлчлэх байгууллага. Өөрсдийгөө шүүгч гэж тэнэгтэх хэрэггүй л байхгүй юу. Энэ байдлаараа бол авгай хүүхэддээ хүртэл би “дээд шүүгч” гэж балайрах лаларууд байна л даа…

Наадуул чинь нэгдэх Их Хурлаа албан ёсоор хийгээд телевиз болон хэвлэл
мэдээллийн бүх хэрэгслээр гарсныг нь Монголын ард түмэн бүгдээрээ үзсэн
байхад Та нар ямар үхснийх нь “баталгаа цаас” нэхээд байгаа юм.

Эхлээд “Ардчилсан Холбоо” эвсэл, дараа нь “Эх орон-Ардчилал” эвсэл сөнөж
байхад Та нар хөрөнгийг нь бүртгэж байсан уу. Үгүй ш дээ. Хэдийдээ Та
нар эвслийн хөрөнгө мөнгө бүртгэдэг сүрхий амьтад болчихоов. Тэгээд бас
хараат бус гэж солиорохыг нь яана. Ингээд байвал би хэнээс хараат
байгааг чинь нотлох л болно…

Таалагдсан бол бүртгэдэг, таалагдахгүй бол бүртгэхгүй юу юм, Та нар.
Ухаандаа би Н.Энхбаярт үнэнхүү дургүй. Гэлээ гэхдээ түүний эвлэлдэн
нэгдэх эрхийг хорьж чадахгүй. Та нар гэж үнэхээрийн балай тэнэг юмнууд
МАХН-ыг бүртгэнэ, бүртгэхгүй гэж хэчнээн сар бантан хутгаж, төр улс,
нийгмийг үймүүлдэг юм. Улс төрчид нь үймүүлнэ, одоо бүр байчихаад Дээд
Шүүх нь улс, нийгмийг үймүүлдэг болж.

Ардчиллын нэн тодорхой суурь зарчим гэж буй. Үүний амин гол нь эвлэлдэн
нэгдэх, үг хэлэх эрх чөлөө байдаг. Одоо удахгүй Та нар Энхсайханы намын
бүртгэл дээр улс төржих нь гарцаагүй.

МАН, АН хоёроос өөр нам Монголд байж болохгүй гэсэн “шинэ хууль” нэгэнт
гарчихсан, түүнийг нэр бүхий улс төрчид удирдан залж байгаа нь тодорхой
байна. Энэ тухай би жичид нь бичих болно…

Нөгөө шударга байна гэж гарч ирсэн Ерөнхийлөгч нь “шүүхийг шинэчлэнэ”
гээд амаараа солиороод байхын оронд наад ялзарсан Дээд Шүүхдээ энэ намыг
бүртгэ гэж хэлж болдоггүй юм уу. Газар нутгаа гадаадад зарж байснаас
арай л дээр байх. Гэхдээ тэрбээр энэ хууль бус үйлдэлд сэмхэн дэм өгч
байгаа мэдээлэл байна лээ. Надад ирсэн мэдээлэл нэг их худлаа байдаггүй л
юм…

Би ИЗНН-д элсчихээд байгаа юм биш. Гэхдээ хамгийн нэр цэвэр нам гэдгийг
нь сайн мэднэ. Би эрх баригчдын энэ жигшүүрт үйлдлийг хараад үнэнхүү
дургүй хүрч байна. Ер нь ингэхэд ИЗНН-аас айгаад байгаа юм бол төр мөр
удирдана мудирдана гэж солиорохоо больсон чинь дээр…

Төр нь хуулиа сахихгүй байхад ИЗНН дангаараа хууль сахиж, зарчим барих
нь уг нь бол зөв, баярламаар хэрэг. Гэхдээ одоогийн нөхцөлд үүнийг чинь
зөв гэж би л лав хэлэхгүй. Хэрэв тодорхой хугацаа өгөөд намыг чинь
бүртгэхгүй бол одоо Дээд шүүхийг шатааж, бослого гаргасан ч Та нарыг
буруутгах ямар ч үндэслэл байхгүй гэж би судлаачийн хувьд зөвлөж байна.
Өөр яах юм…

Эсвэл өргөдлөө татаж аваад ажлаа хий. Хэнд ч хэрэггүй тэр Дээд Шүүхээр
үхснээ хийхийм. Насан туршаа “дээд шүүх” мэт сэтгэдэг энэ тэнэгүүд
удахгүй Монголд багтаж шингэх газаргүй болно гэдгийг би батлан хэлж
чадах байна…

Хэрэв “нэг муу” бүртгэлээс болж үймээн самуун гарвал би бүх боломжоороо
дэмжинэ гэдгээ эртхэн хэлчихье. Харин хариуцлагыг нь “улс төрийн” Дээд
Шүүх хүлээх нь мэдээжийн хэрэг. Иргэдээ гарцаагүй нөхцөл байдал руу
түлхчихээд өөрсдийгөө төр гэвэл ч ёстой яршиг л байна…

Судлаач Д.Ганхуяг

2011 оны 9 дүгээр сарын 16.

http://ganaa.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж