Малаа даатгуулсан малчид нөхөн төлбөр авч байна

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Малаа даатгуулсан малчид нөхөн төлбөр авч байна

Монгол Улсын Засгийн газар,  Дэлхийн банктай хамтран  “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийг хэрэгжүүлж буй юм. Төслийн хүрээнд малчид малаа даатгуулах ёстой. Хэрэв зуд турхан болж, мал зүй бусаар хорогдсон нөхцөлд малчдад нөхөн төлбөр олгож байгаа юм. Ямартай ч, 2010 онд малаа даатгуулсан малчдад нөхөн төлбөр олгож эхлээд байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян­булаг, Гурванбулаг, Эрдэнэцогт, Шинэжинст сумын 304 малчинд 16.9 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод буй гэнэ.

Улсын хэмжээнд энэ онд багтан Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Завхан, Баянхонгор, Булган, Дархан зэрэг аймгийн 21 суманд 108.3 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж