Орон сууцны шалгаруулалтыг зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Орон сууцны шалгаруулалтыг зарлажээ

Засгийн газрын санаачилсан томоохон хөтөлбөрүүдийн нэг нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр юм. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” хөтөлбөрт хамрагдах орон сууцны цогцолбор хороолол, хотхоны төслийн урьдчилсан шалгаруулалтыг зарлажээ. Тодруулбал,  Улаанбаатар хотод 75 мянга,  бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд 25 мянган айлын орон сууц барих хотхоны төсөл байх юм. Төслийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг 2011 оны есдүгээр сарын 12-16-ны өдрийн 15.00 цаг хүртэл Засгийн газрын XII байрны 103 тоотоос авч болох гэнэ. Харин төслийн саналыг 2011 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 15.00 цагаар тасалбар болгон биечлэн хүлээн авах аж. Урьдчилсан шалгаруулалтыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам зохион байгуулж байна.

Б.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж