Найз матартаа идүүлэх дөхжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Найз матартаа идүүлэх дөхжээ

Араатантай үзүүлбэрээр хүмүүсийг гайхуулдаг байсан Флоридийн оршин суугч Кенни өөрийн сайн найз матартай ээлжит тоглолт хийж байх үед сайн найз нь түүнд гэнэтийн бэлэг барьжээ.

Кайзер нэртэй 3 метр урттай Өмнөд Америкийн матар тоглолтын үеэр Кеннигийн толгойг тас зуугаад авсан байна. Айсан үзэгчдээс эхлээд нэг л залуу гарч ирэн түүнд туслахыг оролдсон ч юу ч хийж чадсангүй. Туслахаар үсрэн гарч ирсэн хоёр дахь залуу матрын аманд мод шургуулах санаа сэдсэн байна. Сэхээ авсан үзэгчдээс дахин хоер ч залуу гарч ирсэн боловч дөрвөн хүн 350 фут буюу 150 гаран кг жинтэй матрын эрүүг тавиулж чадахгүй байв.  Хоёр минут өнгөрсний дараа Кеннийн толгойноос цус гарч байдал хүнд болжээ. Гэвч дөрвөн залуугийн оролдлого ямар ч байсан үр дүнд хүрэн тэрээр толгойгоо суллаж авчээ. Түүний гавлын яс гэмтэн болон эрүү хугарч олон удаагийн эмчилгээнд орсон ч амьд гарсан “матартай тоглогч” “Би ямар ч байсан амьд л байна” хэмээн нөгөөх ажлаа үргэлжлүүлж байгаа аж.

М.Наст

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж