Булган аймаг Дулааны станцтай болно

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Булган аймаг Дулааны станцтай болно

Булган аймаг Дулааны станцтай болохоор ажил нь ид оволзож байна. Тус аймаг Дулааны цахилгаан станцтай болсноор айл өрхүүд мөн дулаан авах боломжтой болох аж. Одоогоор аймгийн төвийг дулааны эрчим хүчээр хангадаг 19 уурын зуух бүхий дулааны зургаан төв ажилладаг байна. Хүчин чадлынхаа дээд хэмжээгээр ажилладаг ч, айл өрхүүдийг дулаанаар хангах боломж байдаггүй. Тиймээс аймаг алсдаа өргөжинө гэж үзэж, Дулааны станцтай болохоор төлөвлөж, гүйцэтгэлийг “Сэлэнгэ констракшн” компани хийж буй ажээ. Одоогоор бүтээн байгуулалтын ажил 40 гаруй хувьтай явж байгаа юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж