Хотын захирагчийг МҮОХ-ны “Алтан од”-оор шагнав

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Хотын захирагчийг МҮОХ-ны “Алтан од”-оор шагнав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярыг Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал “Алтан од”-оор шагналаа.

Улаанбаатар хотын спорт, олимпизмыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, тэргүүн дээд шагналаа олгож буйг өнөөдөр шагналыг гардуулах үеэрээ МҮОХ-ны ерөнхийлөгч Г.Загдсүрэн онцолж хэлсэн. Спортын зориулалттай газрыг зориулалтаар нь ашиглах тогтоол гаргаснаас эхлээд Хүүхдийн спортын их наадам, Оюутны спортын их наадамд оролцох Монголын багийн асуудлыг шийдвэрлэж, 32 хөлбөмбөгийн талбай байгуулж, 25 битүү дээвэртэй талбай, буудлагын спорт цогцолбор барих ажлыг санаачлан ажиллаж байгаа, “Сити кап” цуврал тэмцээнийг зохион байгуулсан.

Мөн “ФС Улаанбаатар” хөлбөмбөгийн клуб байгуулж, Улаанбаатар, Милан хотын хамтын ажиллагааны хүрээнд домогт хөлбөмбөгчин Франко Барезиг урьж, өсвөрийн хөлбөгчдийн зуслан ажиллуулсан, Олон улсын томоохон уралдаан тэмцээнүүдийн зохион байгуулах хорооны дарга, орлогч дарга, гишүүнээр тогтмол ажилладаг гээд хотын дарга спортыг хөгжүүлэх тал дээр ихээхэн үр бүтээлтэй ажиллаж буй нь МҮОХ-ны тэргүүн дээд шагнал олгох чухал үзүүлэлт болж буйг тэрбээр цохон тэмдэглэсэн юм.

“Алтан Од” шагнал нь Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны шагналд тооцогддог бөгөөд тухайн шагналыг гардсан хүмүүсийн намтар нь ОУОХ-нд хадгалагддаг байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж