Залилан хийдэг эмэгтэйг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Залилан хийдэг эмэгтэйг баривчилжээ

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг  дэвсгэрт зар мэдээ болон телевизийн чатаар дамжуулан хүмүүстэй холбогдож, итгэл үнэмшэл төрүүлэн бусдын бэлэн мөнгө, эд зүйлийг залилан авч, зугтдаг эмэгтэйг Баянзүрх дүүргийн цагдаагийнхан баривчилжээ. Сэжигтэн эмэгтэй 37 настай, 160-165 см өндөр нуруутай, гадаад төрх байдлын хувьд махлагдуу, шар царайтай, том шанаатай, хэрэг үйлдэх үедээ нүүрээ тод содон өнгөөр буддаг, урд залилангийн гэмт хэргээр ял эдэлж байсан гэнэ. Дээр дурдсан төрх байдалтай эмэгтэйд залилуулсан иргэд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 407 тоот өрөөнд ирж уулзах буюу 91100089, 93124603 дугаарын утсаар холбоо барина уу.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж