АОХН-ийн парламентын форумд оролцов

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

АОХН-ийн парламентын форумд оролцов

АНУ-ын Вашингтон
хотноо зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн парламентын
хуралд
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Мөнх-Оргил нар Монгол Улсаа төлөөлөн оролцов. Форумын үеэр УИХ-ын
гиш
үүн Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нар Монгол Улсын ардчилсан хувьсгал,
ардчиллын 20 гаруй жилийн хөгжил, тэр дундаа тулгарч буй бэрхшээл,
ололт, амжилт, цаашдын зорилтыг дурдахын сацуу АОХН-ийн дарга орны хувьд Монгол
Улсы
н зүгээс баримтлах үндсэн чиглэл, хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.

Форумд АНУ-ын талаас Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Бэйнер, Төлөөлөгчдийн танхимын ардчиллын түншлэлийн дарга Д.Драйер, Конгрессын гишүүн
Д.Прайс болон Олон улсын б
үгд найрамдахчуудын институт, Ардчиллын төлөөх сангийн тэргүүн нарын албаны хүмүүс
оролцон үг хэллээ. Түүнчлэн ОХУ, Беларусийн сөрөг хүчний төлөөлөл, Кыргизстаны Парламентын дэд дарга, Гүрж, Канад, Молдов, Мороккогийн Парламентын болон Засгийн газрын гишүүд зэрэг 30 гаруй орны төлөөлөгчид оролцож байр сууриа илэрхийлэв.

Үндсэн хуралдааны дараа Форумын
Удирдах зөвлөлийн хурал болж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Дэд ерөнхийлөгчөөр сонгосон юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж