Үерт боогдсон уурхайчдын нэг нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Үерт боогдсон уурхайчдын нэг нас баржээ

Их Британийн “Swansea Valley” уурхайн 90 метрийн гүнд үерийн усанд боогдсон дөрвөн уурхайчны нэг нас барсан талаар орон нутгийн цагдаа нар мэдээлжээ. Аврах багийн ажилтнууд уурхайчдыг гаргахаар 24 цаг ажиллаж байгаа ажээ. Амиа алдсан уурхайчныг хэн болохыг одоогоор тогтоогоогүй байна. Уурхай өнгөрсөн баасан гаригт үерт автаж, уурхайчид уурхайн гүнд усанд боогдоод байгаа юм байна.  Уурхайн 90 метрийн гүнд байгаа үлдсэн гурван уурхайчныг аврах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Амиа алдсан уурхайчны цогцсыг аврах багийн ажилтнууд уурхайн аман дээрээс олсон гэнэ. Гурван уурхайчныг амьд үхсэнийг мэдэхгүй байгаа авч аврах багийнхан эрлийг эрчимтэй үргэлжлүүлж байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж