Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр шинэ загварын даашинзнуудаа толилуулсан Виктория Бэкхэм шоуны дараа хэсэг сэтгүүлчид болон даашинз худалдан авахыг хүссэн хүмүүсийг гэртээ урьжээ. Викториягийн зохион бүтээсэн загварууд өдөр тутам өмсөх зориулалттай, тун энгийн хэрнээ дэгжин загвартай аж.
Виктория бяцхан охин Харпертайгаа хамт даашинзнуудаа зочдод танилцуулсан бөгөөд охин ээжийнхээ өвдөг дээр унтаж орхисон гэнэ.
Н.Тунгалаг