Сэлбэ голыг сэргээх төслийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Сэлбэ голыг сэргээх төслийн нээлт боллоо

Сэлбэ голын  сэргээх, орчныг тохижуулах төслийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Хотын дарга Г.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс,  оюутан залуусын төлөөлөл оролцлоо. Сэлбэ голыг сэргээх төслийн хүрээнд энэ жил 1,2 км талбайг тохижуулж, 350 метрт голыг иж бүрэн тохижуулах ажлыг “Норбу”, Шимт газар“ зэрэг компаниуд хийж гүйцэтгэж байна. Нийслэлчүүдийн төдийгүй хүн бүрийн санаа зовоосон асуудал болох Сэлбэ, Туул голыг сэргээх ажил хөрөнгө мөнгөний асуудалтай байсан бол энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын гишүүний багцаасаа  нэг тэрбум төгрөг хандивласнаар Сэлбийг сэргээх ажил амжилттай өрнөж байгаа юм. 

Ерөнхий сайд хэлэхдээ “Сэлбэ сэргээгдсэнээр урсац нэмэгдэж Туул сэргээгдэх боломжтой болно. Туул сэргээгдсэнээр нийслэлчүүдэд амьдрал бэлэглэхтэй адил болно. Тиймээс Сэлбийг сэргээх төсөл нь олон талын ач холбогдолтой. Хэдийгээр нөр их хөдөлмөр шаардсан ч гэлээ хөрөнгө мөнгө нь байвал хийж гүйцэтгэх сэргээх хүсэлтэй нь олон байгаа. Мөн өнөөдөр оюутан залуусын төлөөлөл ирсэн байгаад баяртай байна. Залуучууд санаа зорилго нэгтэйгээр энэ ажилд оролцож байгаад талархаж байна. Сэлбэ гол бидэнтэй дахин сэргэн уулзах болно” гэлээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж