“Нэг ардчилал” клубынхэн Ховдод ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

“Нэг ардчилал” клубынхэн Ховдод ажиллаж байна

“Нэг ардчилал” клубыг үүсгэн байгуулагчид болох УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нар өнөөдөр  Ховд аймагт ажиллаж байна. Тус клубынхэн одоо ховдчуудтай “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” уулзалт ярилцлага зохион байгуулах юм.  

Монгол Улс Үндсэн хуулиндаа  хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн тунхагласан байдаг. Тэгвэл тэрхүү хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооход иргэн бүрийн дуу хоолой, үзэл бодол чухал болохыг энэхүү уулзалт ярилцлагаараа ховдчуудад сануулж, санал бодлыг нь сонсох гэж байна. Харин маргааш оюутан, залуустай дээрх сэдвийн хүрээнд ярилцах бол бямба гаригт Увс аймагт ажиллахаар төлөвлөжээ.

“Нэг ардчилал” клубыг үүсгэн байгуулсан дээрх эрхмүүдтэй цуг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг бас ажиллаж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж