Пол МакКартни дахин гэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Пол МакКартни дахин гэрлэнэ


Америк бүсгүйтэй сүй тавьсан Британийн дуучин Пол МакКартни дахин гэрлэх гэж байна. Тэрбээр 40 жилийн өмнө анхны эхнэр Линдатай гэрлэлтээ бүртгүүлж байсан Лондонгийн бүртгэлийн товчоонд дахин очих гэнэ. Гурав дахь удаагаа гэрлэх гэж буй “Битлз”-ийн амьд домог Пол хуримын ёслолоо гэр бүлийн хүрээнд даруухан тэмдэглэх гэнэ. Хос хоёр гэрлэлтийг бүртгэх товчоонд хөтлөлцөн ирж,  хуримаа ирэх аравдугаар сарын 1-нд хийхээр бүртгүүлжээ. Пол тэрбумтны өв залгамжлагч сүйт бүсгүйтэйгээ хамт Лондон дахь гэртээ амьдарч байгаа гэнэ. 2002 онд Пол МакКартни Хитер Миллзтэй хуримлахдаа тансаг хуримын ёслолд 1,5 сая фунт стирлинг зарцуулж байжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж