
«Body and Soul» дууны бичлэгийг өнгөрсөн гуравдугаар сард Лондон хотын Abbey Road студид хийлгэсэн аж. Одоо Эми Уайнхаусын шүтэн бишрэгчид дуучны хамгийн сүүлд дуулсан дууг Youtube-ээс татаж авах боломжтой болж байна.
Дуучны аав Митч Уайнхаус (Mitch Winehouse) энэ өдөр Эми Уайнхаусын нэрэмжит сайн санааны сан нээж байгааг мэдэгдсэн юм. Amy Winehouse Foundation нь согтууруулах ундаа болон хар тамхинд донтсон өсвөр насныханд туслах зорилготой ажээ.
Н.Тунгалаг