Б.Наранбаатар өнөөдөр зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар өнөөдөр зодоглоно

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн барилдааны 67, 72 кг-ын барилдаан болсноор эмэгтэй, чөлөөт бөхийн барилдаан өндөрлөх бол эрэгтэйчүүдийн барилдаан 55 кг-ын жингийн барилдаанаар эхэлж байна.

Эрэгтэй, 55 кг-ын жинд Монголын баг тамирчдаас дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Наранбаатар барилдана. Тэрбээр эхний тойргийн барилдаанд Испанийн бөх Франчиско Санчезтай барилдахаар сугалаа таарчээ. Энэ барилдаанд ялбал дараагийн тойрогт Йордан болон Туркменистаны бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 67 кг-д ОУХМ Б.Оюунсүрэн, 72 кг-д Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг нар барилдах юм. Б.Оюунсүрэн эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Украйны бөх Алина Махяниятай барилдах бол 72 кг-д Г.Наранчимэг эхний тойргийн барилдаанд Унгарын бөх Китти Годотой барилдахаар оноолт таарчээ.

Хэсгийн барилдаан Монголын цагаар 19.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж