М.Баярмагнай-4096 бөхийн нэг

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

М.Баярмагнай-4096 бөхийн нэг

Хошин урлагийн “Маск”
продакшны жүжигчин М.Баярмагнай тун ч авьяаслаг нэгэн. Бүжиглэнэ, дуулна, яруу
найраг оролдоно, бас тэгээд бусдыг инээлгэж, хөгжөөх хүндхэн бөгөөд авьяас
шаардсан урлагийн төрлөөр амжилт гаргаж яваа. Энэ удаад ч түүний бас нэгэн
авьяас тодрох бололтой. Монголын үндэсний бөхийн холбооноос 4096 бөхийг нэгэн
зэрэг барилдуулж, Гиннесийн номд бүртгүүлэх ажлыг эхлүүлээд буй. Харин тэдгээр
4096 бөхийн нэг нь хошин урлагийн жүжигчин М.Баярмагнай байх гэнэ. “Ямар ч
байсан хоёрын даваатайгаа байх аа” хэмээн “томорсон” тэрбээр багадаа секц,
дугуйланд хичээллэж байхдаа барилддаг байсан гэнэ. Маргааш нээлтээ хийх 4096
бөхийн барилдаанд тэрбээр тоглолтынхоо үеэр “гангардаг” зодог, шуудагтайгаа
барилдах юм гэсэн шүү.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж