Монголын мэдээлэл холбооны ЮНИТЕЛ ГРУПП нь 5 жилийнхээ ойн хүрээнд нийгэмдээ үр өгөөжтэй ажлуудыг санаачлан хэрэгжүүлж буйн нэг нь “The Call” богино хэмжээний кино төсөл байлаа. Уг төсөлд өөрсдийн авъяас билиг ур чадвараараа шалгарсан шилдэг найруулагчид болох Боролдой студийн найруулагч Д.Мягмарын “Дежавү”, Креатив арт студийн найруулагч Б.Чингүүний “Миний сарнай”, ZMN продакшнийн найруулагч Ц.Ганбатын “Хамгийн чухал нь”, найруулагч Л.Бат-Амгалангийн “Дуудлага”, “HERUB” продакшны найруулагч С.Баттулгын “Юуны төлөө” кинонууд 6 дугаар сард нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ.
Уг кино нь нээлтээ хийснээсээ хойш интернэт болон IPTV–ээр хамгийн их хандалттай байсан ба Youtube-ээр 14 мянга гаруй үзэгч үзэж үнэлгээ өгчээ. Аравхан минутын хугацаанд үзэгчдийг догдлуулж, түгшээж, уйлуулж ухааруулсан энэхүү кинонд өнөөгийн нийгэмд улам бүр ховордож буй хүн чанарын тухай өгүүлдэг юм.