Эрхийн бичиг гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Эрхийн бичиг гардуулав

Нийслэлийн Баянгол дүүргийн удирдлагуудад  боловсруулсан түлш хөнгөлөлттэй  үнээр худалдан авах эрхийн бичгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд гардуулан өгөв. Энэ өвөл тус дүүргийн 9,10,11, 16,21,22,23 дугаар хорооны иргэд түүхий нүүрс  огт түлэхгүй юм.  Нийт 11145 өрх энэ шийдвэрт хамрагдана.  Дүүргийн удирдлагууд ирэх долоо хоногт багтан иргэддээ хөнгөлөлтийн бичгийг тарааж өгснөөр дээрхи айл өрхүүд хагас кокс болон үртсэн түлш худалдан авахдаа үнийн зөрүүнд нь дээрхи бичгээ өгөх юм.

Эрхийн бичиг гардуулах үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд хэлэхдээ: "2011-2012 онд шилжих өвлийн улиралд “Цэвэр агаар” сангийн хөтөлбөрийн хүрээнд зарим дүүргүүдэд зуух, заримд нь үртсэн болон шахмал түлш худалдан авах эрхийн бичгийг тарааж байна. Цаашдаа 2-3 жилийн дараа гэхэд Улаанбаатар хотын бүх дүүрэгт түүхий нүүрс түлүүлэхгүй. Ингэж байж хотын утааг багасгах боломж бүрдэх юм" гэв.    


Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж