Бүх цэргийн туганд хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Бүх цэргийн туганд хүндэтгэл үзүүлэв

Бүх цэргийн их хар сүлдэнд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр Батлан хамгаалах яамны дэргэдэх “Бүх цэргийн их хар сүлдний өргөө”-нд боллоо. Еслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга, хурандаа Ш.Сүхбаатар, сайдын цэргийн зөвлөх, хошууч генерал М.Борбаатар болон БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн оролцов. Чингис хаанаас уламжлан ирсэн цэргийн их хар сүлдийг 1992 онд дахин сэргээж бүтээсэн бөгөөд энэ хугацаанд хошууч генерал Шагдар, М.Борбаатар, Ганбат, Б.Баярмагнай нар их сүлдэчээр ажиллаад байгаа юм.Их хар сүлдийг 2 жилд нэг удаа цэнгүүлдэг бөгөөд төрийн хэмжээний эл их ёслолд бүсгүй хүн, гадаадын иргэнийг оролцуулдаггүй дүрэмтэй аж.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж