Консулын газар ойгоо тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Консулын газар ойгоо тэмдэглэж байна

Монгол Улсаас Эрээн хотод Консулын төлөөлөгчийн газар байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Эрээн  хотод эхэллээ. Энэ арга хэмжээнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь,  ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дарга н.Энхтөр болон Эрээн хотын удирдлагууд оролцож байна.

Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консул С.Батхуяг 15 жилийн ойн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол, Хятад хоёр улс мөнхийн хөрш юм. Эрээний боомт бол хоёр улсын хилийн цонх юм.  Өнөөдөр Эрээн хотод  манай улсын 700 иргэн  байнгын суурьшилтай амьдарч байна.  Консулын газар байгуулагдсанаар монгол иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах, хоёр улсын харилцааг өргөтгөхөд  багагүй хувь нэмэр оруулсан” гэдгийг онцолсон юм.  Ойн арга хэмжээ хоёр өдөр үргэлжилж, маргааш өндөрлөнө.   

Ж.Эрхэс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж