Скарлет Йохансон шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Скарлет Йохансон шүүхэд хандана

Холливудын жүжигчин Скарлет Йохансоны нүцгэн зургийг хакерууд интернэтээр дэлгэсний дараа АНУ-ын Холбооны мөрдөх товчоо дээрх хэргийг шалгаж эхэлжээ. Хакердуулсан жүжигчдийн тоонд Скарлет Йохансон, Жессика Альба, Ванеса Хаженс, Блейк Лайвли нар багтаж байна. Хувийн зургаас нь интернэтэд тавигдсаны дараа  жүжигчин Скарлет Йохансон ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ. Түүнээс өмнө “Friends with Benefits” кинонд хамтран тоглосон дуучин Жастин Тимберлейк , жүжигчин Мина Кунис нарын хувийн зургийг хакерууд интернэтээр дэлгэж байсан. Алдартнуудын е-мэйл хаяг болон гар утаснаас хувийн мэдээлэл хулгайлж, интернэтээр цацах гэмт хэрэг улам нэмэгдэж байгаа аж. Алдартай хүмүүсийн тухай бичдэг “TMZ” сайтад мэдээлснээр хакердуулсан Скарлет Йохансон Холбооны мөрдөх товчоонд хандаж, хэргийг шалгаж өгөхийг хүссэн гэнэ. Жүжигчний өмгөөлөгч нүцгэн зургийг нь нийтэлсэн сайтад хувийн өмчид нь халдсан гэж үзэж шүүхэд хандахаа мэдэгдсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж